Хяналт шалгалт хийж, хүүхдүүдийн бөөгнөрлийг тарааж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-05-06 16:50:22

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, хүүхэд хамгаалагч нарын 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд тавих эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн төлөө үүрэг хүлээгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилгоор Эрдэнэбулган сумын  1, 2, 3, 4, 5, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суугаа хүүхдүүдийн нөхцөл байдалд хяналт хийсэн байна.

Ингэхэд 232 хүүхэд бөөгнөрсөн, тоглосон, унадаг дугуй унасан, сэлгүүцсэн, цонх тагтан дээрээ хараа хяналтгүй гарах зэрэг эрсдэлт нөхцөл байдлууд илэрсэн байна.

Үүнийг засч, сайжруулах чиглэлээр Эрдэнэбулган сумын Засаг даргад Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 01 тоот зөвлөмж,  “ЭБЦТС” ТӨХК-ийн Архангай салбарт газрын даргын 122 тоот, "Ар ус ундарга" ХХК-д газрын даргын 120 тоот, Хот тохижилт, төлөвлөлт, нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт газрын даргын 123 тоот, Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт газрын даргын 119 тоот албан бичгүүдийг хүргүүлэн ажиллажээ.

Холбоотой мэдээ