Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-06 10:35:15

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн “Өлгий бороо” экспедиц энэ сарын 5-наас үүлэнд зориудаар нөлөөлж байна.

"Цэнгэл сумын Шарговь, Сагсай сумын Харгант, Улаанхус сумын Их Ойгор хэмээх газраас пуужин харваж, Сагсай сумын Даян нутагт ноцоох зуух /генератор/ ажиллуулж байна. Экиспедиц өнөөдөр мөн үүлийг дагаж хур тунадас оруулах арга хэмжээ авна" гэж тус газраас мэдээллээ.   

Үүлэнд зориудаар нөлөөлөх ажлын үр дүнд одоогоор Өлгий суманд 4 мм /цасны зузаан 3 см/, Сагсайд 2 мм /цасны зузаан 3 см/, Улаанхуст 2 мм /цасны зузаан /1 см/, Цэнгэл суманд 0,2 мм хур тунадас бууж, Баяннуур суманд бороо оржээ.

Харин бусад сумын хувьд уулаараа цас оржээ. 

Холбоотой мэдээ