"Тренди бүсгүй" номын цахим хэлэлцүүлэг өрнөж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-05-04 10:39:41

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Төв номын сангаас "Өмнөговийн хөгжилд залуусын оролцоо" цуврал цахим хэлэлцүүлгийг зохин байгуулж байна. 

"Хөгжлийн ирээдүй-Оюунлаг залуучууд" хөтөлбөрийн хүрээнд тус ажлыг зохион явуулж байгаа бөгөөд анхных болох "Тренди бүсгүй" номын цахим хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Уг хэлэлцүүлэгт оролцогчид номоо уншаад бүлэг бүрийн хэлэлцүүлгээр өдөр өдрийн даалгавраа гүйцэтгэн тренди гоёлын эзэд болж байгаа юм.

Зохиолч Т.Гүлдауренийн бүтээл "Тренди бүсгүй" номын зургаан бүлэг бүрээр өдөр бүрийн 9 цагаас оройн 20 цаг хүртэл хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр сүүлийн бүлгийн хэлэлцүүлэг өрнөж байгаа аж. 

Дэлхий нийтийг цочроосон "Ковид-19" халдварын улмаас олон нийтийн арга хэмжээг хориглосон хэвээр байгаа. Иймд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, уншсан зүйлээ бусадтай хуваалцаж сурахад уг арга хэмжээний гол зорилго оршиж байгаа юм.

Холбоотой мэдээ