"Гэрэгэ киоск" шинэ техинологийг нэвтрүүлж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-05-02 11:42:10

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт төрийн үйлчилгээний "Гэрэгэ киоск" шинэ техинологийг нэвтрүүлж байна. Ингэснээр төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, орон зай, цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, ашиглахад хялбар үйлчилгээг үзүүлэх юм. 

Энэхүү үйлчилгээгээр улсын бүртгэлийн 100 гаруй үйлчилгээ, автотээврийн тэмдэгтийн хураамж, автомашины татвар, торгууль, жолоочийн хариуцлагын даатгалаа хийх боломжтой. Мөн 1072 хувьцаны данс нээх, хот хоорондын болон орон нутгийн автобусны тасалбар захиалга, үүрэн операторуудын нэгж, дата авах, эрх сунгах зэрэг маш олон төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос шуурхай авах боломж бүрдэж байгаа юм. 
Тус цахим үйлчилгээний машиныг "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-д байршуулсан бөгөөд, үйлчилгээний төрлөөс хамаарч 500-1000 төгрөгийн хураамжтай байна. Иргэний үнэмлэх, виза картаа ашиглан төрийн үйлчилгээг нэг дороос, шуурхай, авах боломжийг ийнхүү бүрдүүллээ. 


Холбоотой мэдээ