ОХУ-д цар тахлын дэгдэлт наймдугаар сард дуусна гэж таамаглаж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-04-29 13:54:02

МОСКВА. /Sputnik/. ОХУ-д коронавирусний халдварын дэгдэлт наймдугаар сарын 19 гэхэд л дуусна гэж Сингапурын их сургуулийн инновацийн лабораторийн мэргэжилтнүүд үзэж байна. Сингапурын эрдэмтэд дэлхийн улс орнуудын цар тахлын байдлын талаарх урьдчилсан таамгаа шинэчилж, дэгдэлт дуусах хугацааг хойшлуулжээ.


Эрдэмтдийн үзэж байгаагаар, АНУ-д цар тахал есдүгээр сарын 5-нд, Италид наймдугаар сарын 30-нд, Их Британид наймдугаар сарын 20-нд, харин Герман, Францад наймдугаар сарын 5 болон 8-нд дуусах аж.


Дээр дурдсан хугацаа улс орнуудын байдал болон хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээс шалтгаалан өөрчлөгдөж магадгүйг тэмдэглэжээ. Урьдчилсан таамгаа гаргахдаа мэргэжилтнүүд 131 улсын коронавирусний талаарх мэдээллүүд, мөн өвчилсөн, эдгэрсэн болон халдвар авсан хүмүүсийн динамикийг дүрсэлсэн халдварын тархалтын математик загварыг /SIR-модель/ ашигласан байна.


ОХУ-д одоогийн байдлаар 93 мянга орчим хүн коронавирусээр халдварлаж, 8000 гаруй хүн эдгэрсэн бол 876 хүн нас баржээ.


Холбоотой мэдээ