Зоогийн газруудад бөөгнөрөл үүсэх хандлагатай байна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-28 12:24:57

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 27-ны өдөр аймгийн Засаг даргын 2020 оны 216 тоот захирамжийн хэрэгжилтэд шалгалт хийжээ.

Аймгийн Засаг даргын гуравдугаар сарын 30-ны өдрийн "Ажлын тусгай горимд шилжүүлэх хугацааг сунгах, зарим төрлийн үйл ажиллагааг хориглох, цагийн хязгаар тогтоох тухай" захирамжаар ресторан, кафе, зоогийн газруудын иргэдэд үйлчлэх цагийн хуваарийг 10:00-20:00 цаг, хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдийн согтууруулах ундаа худалдаалах цагийн хуваарийг 09:00-18:00 цаг байхаар тогтоосон.

Дээрх шалгалтад аймгийн төвийн 5 кофе шоп, 10 зоогийн газар, 4 баар, 5 саун, 3 бильярд, 1 фитнесийн газрыг хамруулснаас, захирамжийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан хоёр зөрчил илэрчээ. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.   

Түүнчлэн ислам шашинтнуудын ариун Рамадан сар тохиож байгаа тул мацаг барьсан хүмүүс оройн цагаар зоогийн газруудад олноор хооллож бөөгнөрөл үүсгэх хандлагатай байгааг тус байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ