Төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-28 12:05:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлалаа.

Тодруулж хэлбэл, Алтанцөгц, Булган сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Улаанхус сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, аймгийн ХХААГ-ын Малын үржлийн албаны даргын албан тушаалд шалгаруулж авна.

Дээрх сонгон шалгаруулалтад эрх зүй, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүмүүнлэг, бизнес ба удирдахуй, хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлзүй, зоо-инженер, технологи, биотехнологи, нийгмийн шинжлэх ухаан, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, банк санхүү, даатгалын мэргэжилтэй, бакалавраас дээш зэрэгтэй хүмүүс оролцох боломжтой аж.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдийн хүсэлт, холбогдох баримт бичгийг тавдугаар сарын 1-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд bayan-ulgii@csc.gov.mn  хаягаар цахимаар хүлээн авч, шалгалтыг тавдугаар сарын 4-ний өдрийн 10:00 цагт аймгийн ЗДТГ-ын байранд зохион байгуулна. 

Холбоотой мэдээ