ХААН банк малчны зээлийн хүүг 10 хувь болгон бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-05-04 12:17:30

  “Сайн малчин” хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк малчны зээлийн жилийн хүүг 10 хувь болгон буурууллаа.

ХХААЯ, ХААН банктай хамтран “Малчдын үйлдвэрлэл-технологийг дэмжих, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх” дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх  юм.

 ХААН Банкны Гүйцэтгэх захирал Жон Белл “Малчны зээл нь малчдын аж ауйн үйлдвэрлийг өргөтгөх, ахуй амьдралаа дээшлүүлэх, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэрийн суурийг тавьж буйгаараа онцлогтой. ХААН Банк малчдын сайн харилцагч нь байсаар ирсэн. Бид малчдын ахуй амьдрал, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор банкныхаа бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэн илүү таатай нөхцлийг бий болгож байна. Малчны зээлийн жилийг хүүг 10 хувь болгон бууруулснаар малчин өрх үйлдвэрлэлээ тэлэх бага хүүтэй зээл олгох нөхцлийг бүрдүүллээ” хэмээн ярив. 
“Сайн малчин“ хөтөлбөрт   эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураар хамрагдсан, тарилга туулга, вакцинжуулалтад малаа бүрэн хамруулсан  малчид ХААН Банкны 10 хувийн хүүтэй зээл авах нөхцөл бүрдэх аж.
Мөн малчны зээлийн хуучин үлдэгдэлтэй иргэд дээрх хөтөлбөрийн зээлийн шаардлага хангасан бол 10 хувийн хүүтэй зээлд шилжих  боломжтой гэдгийг албаныхан хэллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ