Монгол Улсын экспорт өмнөх оныхоос 39.3 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-27 10:43:46
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гаалийн ерөнхий газраас экспортын статистикийн урьдчилсан мэдээг танилцууллаа.


Монгол Улс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 1,371.9 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үед  2,261.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолж байснаас 39.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.


Экспортод гаргасан бараа бүтээгдэхүүнийг бүтцээр авч үзвэл: 3,670.4 мянган тонн чулуун нүүрс, 2,506.2 мянган тонн төмрийн хүдэр, 382.9 мянган тонн зэсийн баяжмал, 176.1 мянган тонн жонш, 46.7 мянган тонн цайрын хүдэр, баяжмал, 395.4 мянган баррель түүхий нефть байна.

Холбоотой мэдээ