Ж.Байден дэд Ерөнхийлөгчөөр Мишель Обамаг сонгох хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /CBS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч тодруулах сунгаанд өрсөлдөж буй Жо Байден тэргүүн хатагтай асан Мишель Обамаг дэд Ерөнхийлөгчөөр сонгох хүсэлтэй байгаагаа “CBS” корпорацын “KDKA” радиод ярилцлага өгөх үеэрээ илэрхийлжээ.
Ж.Байден М.Обамаг ухаалаг, юу хийхээ мэддэг, гайхалтай эмэгтэй хэмээгээд, өөрийнх нь саналыг хүлээн авбал хүчтэй дэмжлэг болно хэмээн ярьжээ. Мөн түүнийг Цагаан ордны эргэн тойронд эргэн ирэх хүсэлтэй байгаа эсэхийг мэдэхгүй байна гэж нэмж хэлжээ.
Түүнчлэн Ж.Байден дэд
Ерөнхийлөгчийг сонгоход хэтэрхий эрт байгааг тэмдэглээд, хэнийг сонгох үйл
явцыг бид дөнгөж эхлүүлж байна гэж хэлжээ. “Бид дэд Ерөнхийлөгчийг сонгох хороог
байгуулж, боломжит нэр дэвшигчдийг судалж эхэлнэ” гэж тэрбээр ярьсан байна.
Ж.Байден дэд
Ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүнийг сонгох хүсэлтэй байгаагаа өнгөрсөн гуравдугаар
сард илэрхийлсэн юм.