Оны эхний улиралд аймгийн хэмжээнд 65 ажлын байр шинээр бий болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-21 16:12:11

Архангай /МОНЦАМЭ/. Архангайд оны эхний 3 сард аймгийн дүнгээр 65 ажлын байр шинээр бий болсон байна. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэмандал 2, Чулуут 5, Хашаат 3, Булган 3, Батцэнгэл 4, Эрдэнэбулган сум 45 ажлын байрыг тус тус бий болгосон бол бусад суманд шинэ ажлын байр бий болоогүй байна. 

Архангай аймагт 4 дүгээр сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 980 ажилгүй хүн байна. Үүний 51.1 хувь нь буюу 501 нь эмэгтэйчүүд аж. Хөдөлмөрийн насны бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.0 хувиар багасжээ.

Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.2 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 164 нь дээд, 42 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 743 нь бүрэн болон бүрэн бус дунд, 23 нь бага боловсролтой хүмүүс байна.

Өнгөрөгч 3 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 100 хүн шинээр бүртгүүлж, 41 хүн ажилд зуучлуулан оржээ. 

Холбоотой мэдээ