“WTI” маркийн нефтийн үнэ 0.01 ам.долларт хүрч доошилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-21 08:17:42

МОСКВА. /TASS/. “WTI” маркийн нефтийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ бараг 100 хувиар унаж, торх нь 0.01 ам.долларт хүрснийг Лондоны "ICE" биржийн арилжааны мэдээлэл харуулжээ.

“WTI” нефтийн үнэ түүхэндээ анх удаа тэг болсон байна. "Риа Новости" агентлагтийн мэдээлснээр, үүнээс өмнө “WTI” маркийн нефтийн үнэ хамгийн багадаа торх нь 9.75 ам.долларт хүрч байжээ. 

Улаанбаатарын цагаар 16 цаг 10 минутын байдлаар “WTI” маркийн ирэх 5 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ хасах руу орж, торх нь хасах 1.43 ам.долларт хүрсэн байна. Харин тус нефтийн ирэх 6 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 14.1 хувиар буурч, торх нь 21.5 ам.доллар болжээ. 

Холбоотой мэдээ