АНУ-ын Төрийн Департамент:Сэтгүүлчид өмнө нь хэзээ ч ингэж аюулд өртөж байгаагүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-03 14:28:24

ВАШИНГТОН. /VOA/. Нэгэн сэтгүүлч 1999 оноос хойш Узбекстанд хоригдож байна. Өөр нэгэн сэтгүүлч болох Суданы нэгэн сонины ерөнхий редактор хийж байсан хүн эрх баригчдын явуулж буй  бодлогыг шүүмжилсний улмаас баривчлагдсан. Энэ хоёр сэтгүүлчийн нэр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулан АНУ-д гаргасан эрх нь зөрчигдсөн сэтгүүлчдийн жагсаалтад орж олны анхаарлын төвд байсаар байна.

Сэтгүүлчид нийтэлсэн мэдээллээсээ болж доромжлуулах, заналхийлэлд өртөхөөс гадна шоронд хоригдож байна. Түүнчлэн сэтгүүлчдийн эрхэнд халдах, эрхийг нь зөрчих тохиолдол сүүлийн үед газар авч, олны анхаарлыг татаж байгаа энэ үед АНУ-ын Төрийн департамент Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэж байна.

Дээр дурдсан хоёр сэтгүүлчтэй холбоотой мэдээллийг “www.HumanRights.gov” цахим хуудсанд байрлуулж, #FreethePress гэсэн хаштагтайгаар жиргэж байгаа аж.

Хамгийн урт хугацаагаар шоронд өнгөрүүлсэн сэтгүүлчдийн нэг болох Мухаммад Бекджановын нэр уг жагсаалтад орсон тухай Сэтгүүлчдийг хамгаалах хороо мэдэгджээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ