Нью-Йорк муж улсад хэвтэн эмчлүүлэгсдийн тоо буурч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Нью-Йорк муж улсад “COVID-19”-өөр халдварласны улмаас
эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо аажмаар буурч байна хэмээн тус муж улсын
амбан захирагч Эндрю Куомо мэдэгджээ.
“Хэдхэн өдрийн өмнө хэвтэн
эмчлүүлэгсдийн тоо 18 мянга орчимд хүрч байсан бол одоо энэ тоо 16 мянга орчимд
хүрчээ. Энэ бол сайхан мэдээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Үүнээс гадна коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо буурч
байгааг тэрбээр онцолжээ. Тодруулбал, коронавирусээс үүдэлтэй хүндрэлийн улмаас
мягмар гарагт 752 хүн нас барсан бол пүрэв гарагт энэ тоо 630 болж буурч,
баасан гарагт 540 болсон байна.