Иргэдэд үнэ төлбөргүй амны хаалт тараав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-17 14:32:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шийдвэрээр "Маскаа зүүцгээе" аяныг 05 дугаар сарын 31-нийг хүртэл улс орон даяар өрнүүлж байгаа. Үүний дагуу Сүхбаатар аймгийн ЗДТГ-аас 1500 ширхэг амны хаалтыг иргэдэд үнэ төлбөргүй тараалаа. 

Амны хаалтыг аймгийн ЗДТГ-ын мэргэжилтнүүд худалдаа үйлчилгээний байгууллага, өрхийн болон нэгдсэн эмнэлэг, нийтийн гудамж талбай зэрэг олон хүн цуглардаг газруудаар явж тараасан юм. Иргэд ч үүнд сайшаалтай хандаж, улс болон аймаг орон нутгийн хэмжээнд гарч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөж байгаагаа илэрхийлж байлаа. 

Холбоотой мэдээ