COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх мэргэжил арга зүйн заавар өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-04-16 14:13:30

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонот өвчин судлалын төвийн хамтарсан Зөвлөн туслах баг Өлзийт, Есөнзүйл, Бүрд, суманд ажиллаж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч байна.

Энэ үеэр эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтан бүрээс коронавирусний халдварын эрхзүйн зохицуулалт, эмнэлзүй, ариутгал, халдваргүйтгэлийн мэдлэгийг үнэлэх сорил авч байгаа аж. Мөн хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх, тайлах дадал хэрхэн эзэмшсэнийг шалган коронавирусний халдварын сэжигтэй тохиолдолд ажиллах дадлага сургуулилтыг хийлгэж, тусгаарлах эмнэлэг, тусгаарлан ажиглах байрны бэлэн байдал, хүний нөөцийн судалгаатай танилцаж байгаа юм.

Түүнчлэн ээлжит цэрэг татлагыг эрүүл ахуй, халдварын урьдчилан сэргийлэлтийг ханган бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулах талаар заавар зөвлөгөө өгчээ.

 

Холбоотой мэдээ