Чуулганаар есөн хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар 9 хууль, тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Импортын барааны гаалийн татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг багтжээ. Мөн НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төсөл, Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.