Гар бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:42:27

Цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн баярын хүрээнд тус Цагдаагийн газрын  Мөрдөн байцаах хэрэг бүртгэх тасгаас байгууллагын аварга шалгаруулах “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион явууллаа.  

Уг тэмцээнд нийт таван баг оролцсон бөгөөд Ногооннуур сум дахь Цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн ахмад Н.Досжан ахлагчтай Эрүүгийн цагдаагийн тасгийн баг тэргүүн байр, цагдаа-жолооч, цагдаагийн ахлагч Х.Багдаулет ахлагчтай Төлөвлөлт, зохион байгуулалтын тасгийн баг дэд байр, жижүүрийн офицер, цагдаагийн дэслэгч Т.Нурболат ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасаг гутгаар байранд тус тус шалгарлаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ