Золбин нохдыг устгаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 18:31:08

Увс аймгийн Улаангом суманд золбин нохдыг устгаж эхэлжээ.

Тус суманд золбин ноход ихдэж өнгөрсөн долоо хоногт нэг хүнийг хазаж бэртээсэн явдал гарчээ. Одоогоор нохойнд хазуулсан хүний бие сайжирч эхлээд байна. 

Ард иргэдийг өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл нохойгоо уяатай байлгахын холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.

 

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ