Халдварт өвчин өнгөрсөн оныхоос буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-14 10:18:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод 2020 оны 3 дугаар сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 288 байна.

Монгол Улсад 2020 оны 3 дугаар сард шинэ коронавирусний халдварын 12 тохиолдол бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар батлагдсан 17 тохиолдол бүртгэгдээд байна.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2020 оны эхний улиралд 9434 болж, өмнөх оны мөн үеийнхээс 721-ээр буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 135, цусан суулгаар өвчлөгч 495, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 204-өөр буурсан нь голлон нөлөөлжээ. Харин мөөгөнцрөөр 679, тэмбүүгээр 581,  трихомониазаар 386, гонококкт халдвараар өвчлөгч 156-гаар өсжээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр 2020 оны 3 дугаар сарын байдлаар авч үзвэл, бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1656 болж, өмнөх сараас 329, цусаар дамжих халдварын тохиолдол 35 болж, нэгээр тус тус нэмэгдэж, харин амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 497 болж, 124-өөр, гэдэсний халдварт өвчин 96 болж, 20-иор тус тус буурсан байна.

Холбоотой мэдээ