ГХ-ны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монголд суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-13 23:30:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клеческиг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр дэлхий нийтийг хамарсан COVID-19 цар тахлын эсрэг тус тусын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, энэ хүнд цаг үед  АНУ-аас Монгол Улсад тусалж дэмжсэнд сайд Д.Цогтбаатар талархал илэрхийлэв.


Элчин сайд Майкл Клечески COVID-19-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх, тогтоон барих чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас шуурхай, тууштай арга хэмжээ авч байгааг сайшаан тэмдэглэж, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй АНУ-ын иргэдийн аюулгүй байдлыг хангахад дэмжиж байгаад талархал илэрхийлэв.


Сайд Д.Цогтбаатар, элчин сайд Майкл Клечески нар Монгол Улс, АНУ-ын хоёр тал болон олон талт хамтын ажиллагааны зарим асуудлаар мөн санал солилцов.

Холбоотой мэдээ