Шилдгийн шилдэг уншигчаар Д.Амаргараг шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-02 12:59:35

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1-р БДС-ийн Монгол бичгийн багш Д.Амаргараг Улсын “Монгол бичгийн уншлага”-ын уралдааны шилдгийн шилдэг уншигчаар шалгарчээ.

4 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдсан тус тэмцээнд Монгол бичгийн мэргэжлийн багш, оюутнууд оролцсон байна. Д.Амаргараг багшийн хувьд анх удаагаа оролцон ийнхүү шилдгээр шалгарчээ. Тэрээр үүний өмнө МУБИС-аас зохион байгуулсан Монгол бичгийн олимпиадад 3-р байр эзэлсэн юм.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ