УБТЗ-ын 23 зүтгүүр “хүйтэн нөөц”-д шилжжээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-04-08 11:38:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын худалдааны гол ачааг үүрч буй төмөр замын тээврийн ачааллын дийлэнх хувийг “УБТЗ” ХНН хариуцдаг. Тус нийгэмлэг 137 зүтгүүртэй бөгөөд үүнээс 23 нь мэргэжлийн хэллэгээр “хүйтэн нөөц” буюу ашиглах боломжгүй болжээ.


Өөрөөр хэлбэл, олны нэрлэж заншсанаар “вагоны толгой”-ны 45.2 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан бөгөөд 61 зүтгүүр нь 35-аас дээш жилийн "насжилттай" болсон байна. Энэ нь төмөр замын салбар үүргээ гүйцэтгэж чадахгүй, ирээдүйд тээвэрлэлт тасалдах эрсдэлтэй нөхцөл юм.


Уг нь нэг зүтгүүр 15 мянган км зорчсон бол бага засварт, 75 -150 мянган км зорчсон бол урсгал засварт, 300 мянган км зорчсон бол их завсарт оруулах ёстой. Гэвч нөөц зүтгүүр байхгүй тул төмөр замын тээврийг тасралтгүй явуулахын тулд засварт оруулахгүй байсаар бүх зүтгүүрийн гүйлт хэтэрчээ. Үүний улмаас мэргэжлийн хэллэгээр “хүйтэн нөөц”-д шилжсэн буюу ашиглах боломжгүй зүтгүүрийн тоо нэмэгдсээр байгаа аж.



Ачаа тээвэрт 46, зорчигч тээвэрт 12 зүтгүүр өдөр бүр ажилладаг. Гэхдээ энэ нь тээврийг тасралтгүй явуулахад хангалтгүй байгаа бөгөөд өдөрт 8-10 зүтгүүр дутагдалтай байна.



Тойруу, өгсүүр ихтэй Монголын төмөр зам гүйлт хэтэрсэн зүтгүүрийн шатахууны зарцуулалт, эвдрэлийг нэмэх гол шалтгаан болдог байна.  (Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү

Холбоотой мэдээ