Ачаа тээврийн вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УБТЗ ӨНӨӨДӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-08 09:05:35
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УБТЗ ХНН-ийн ачаа тээврийн 3338 вагоны 46.6 хувийнх нь ашиглах хугацаа хэтэрчээ.


ОХУ, БНХАУ зэрэг үйлдвэрлэгч орнууд вагоны ашиглах хугацааг 22-25 жилээр тогтоодог. Харин манай улсын байгаль, цаг уурын нөхцөлд 32-35 жил ашиглах нөөцтэй гэсэн судалгаа гарч энэ дагуу MNS 64:66-14 стандартыг батлан мөрдөж байна. Гэвч УБТЗ ХНН-т парк шинэчлэл хийгдээгүй удсанаас 1400 орчим вагоныг 35-аас дээш жилийн хугацаанд агшиглажээ. Вагоны хүрэлцээ хангамж муугаас тус нийгэмлэгт хамгийн дээд тал нь 57 жил ашигласан эрсдэлтэй вагон тээвэрт явж байна.


Энэ байгууллагын ачаа тээврийн тарифын 19 бүлгийн ес нь өртгөө давдаггүй, зургаа нь дөнгөж өртөгтөө хүрдэг байна. Ердөө гуравхан бүлгийн тээврийн орлогоор л зардлаа арай ядан нөхдөг тул вагонд шаардлагатай үнэтэй том сэлбэг худалдан авах, цаашлаад парк шинэчлэл хийх боломжгүй байдаг аж.


Холбоотой мэдээ