Аймгийн нэгдсэн эмнэлэгт дэмжлэг үзүүлэв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-04-07 16:23:08

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яамны хоёр дахь удаагийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад эм, эмнэлгийн хэрэгслийн дэмжлэгийг үзүүллээ.

Тодруулбал, амьсгалын аппарат нэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг, утлагын аппарат нэг, халуун хэжмигч дижитал аппарат хоёр, пульс тоологч хоёр, коронавирусний түргэвчилсэн тест 20 ширхэг мөн нэн шаардлагатай эмүүдийг олгожээ. Өмнө нь ЭМЯ-наас зөөврийн рентген аппарат олгосон бөгөөд тус аймгийн нэгдсэн эмнэлэг өдгөө хоёр рентген аппаратаар иргэдэд үйлчилж байна.

Холбоотой мэдээ