Тавдугаар сарын 02-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-02 08:13:45

УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана.

09.00 цагт МУБИС-иас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Боловсролын үнэлгээ" сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал МУБИС-ийн хичээлийн III байрны 123 тоотод болно.

09.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд Транзит танхимын албан ёсны нээлт болно. Утас: 91912343

10.30 цагт Монгол Улсын Засгийн газар, ХАХНХЯ, Жендэрийн Үндэсний хороо нь Төрийн албаны зөвлөл, ХЭҮК, НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэрийн тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд зохион байгуулна.

10.30 цагт МСНЭ, "Эрдэнэт үйлдвэр" компанитай хамтран хэрэгжүүлэх "Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян"-ы нээлт болно.

11.00 цагт "Даван туулагч" хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа П.Н.Шастины нэрэмжит Улсын гурав дугаар эмнэлгийн Эрдмийн өргөө төвд болно.

11.00 цагт Монголын үндэсний төв номын санд "Монголчуудын бичиг үсэг-соёлын баримтат өв болох нь" сэдэвт эрдэм шинжилгээ-онол практикийн хурал болно.

11.30 цагт "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл-2" хүрээнд нийлүүлэгдэж байгаа орчны агаарын чанарын автомат суурин харуулын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авах арга хэмжээ СХД-ийн 7-р хороо Мон-Лаа ХХК-ийн зүүн талд болно.

14.00 цагт “Эвлэлдэн нэгдэх-хөдөлмөрлөх эрхээ эдэлье" жагсаал Чингисийн талбайд болно.

15.00 цагт "Монгол Улсын Үндсэн хууль сонгуулийн холимог тогтолцоотой байхыг хориглосон уу" сэдэвт хэлэлцүүлэг ХЗҮХ-гийн Хуульчдын танхимд болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.00 цагт Үндэсний аюулгүй байдалд харшлахуйц зарим хууль, тогтоомжийн талаар "Уламжлалт тусгаар тогтнолын холбоо", "Хурандаа" нийгэмлэг, ТЕГ, ЦЕГ-ын Ахмадын холбооны гишүүд мэдээлэл хийнэ.

11.30 цагт Сонгуулийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга алба хаагчдаа хууль бусаар ажлаас талаар мэдээлэл өгнө.

Холбоотой мэдээ