БНХАУ коронавирусийг ялан дийлсэнд зориулж хиймэл дагуул хөөргөнө

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-04-06 12:47:22

БЭЭЖИН. /ТАSS/. БНХАУ ард иргэдийнхээ коронавирустэй хийсэн тэмцэлд зориулж, “Ухань” хэмээн нэрлэсэн хиймэл дагуулыг энэ сарын хоёрдугаар хагаст тойрог замд оруулна гэж "Жэньминь жибао" сонин мэдээлжээ.


Уг хиймэл дагуулыг хатуу түлшт "Куайжоу-1A" зөөгч пуужингийн тусламжтайгаар сансарт хөөргөх бөгөөд энэ нь хиймэл дагуулын шинэ хөтөлбөрийн эхлэл болох төлөвтэй гэж "Жэньминь жибао" мэдээлсэн байна.


БНХАУ цаг уур, харилцаа холбоо, навигацийн хиймэл дагуулууд, мөн сарыг судлах технологи бүтээн үндэсний сансрын хөтөлбөрөө идэвхтэй хөгжүүлж байгаа юм. Тус улсын эрдэмтэд мөн солирууд, Ангараг гаргийг судлах төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд тэдгээрийн гадаргууг энэ жилээс эрчимтэй судалж эхлэх ажээ.


Холбоотой мэдээ