Нийтийн эзэмшлийн 49.5 мянган м.кв талбайг халдваргүйжүүлэв

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2020-04-06 09:50:59

Архангай /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 4-нд зохион байгууллаа.

Энэ ажлыг Эрдэнэбулган сумын ЗДТГ, Мал эмнэлгийн газар, Зооноз, ХТҮГ, ЗЦТ, ОБГ зэрэг байгууллага хамтран хийсэн ба нийт 49.5 мянган м.кв талбайг халдваргүйжүүлсэн байна. Үүнд хатуу хучилттай авто зам болон гэр хорооллын сайжруулсан замууд, нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоол, орон сууцуудын хогийн цэг, хуучны жорлон, муу усны нүх орчмын бохирдол их талбай, үерийн далан, гуу жалга зэргийг халдваргүйжүүлжээ.