Дүрс оношилгооны аппаратаар 400 гаруй хүн оношилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-04-02 17:27:48

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэг 2018 онд компьютер томограф аппараттай болсноос хойш нийт 400 гаруй хүнийг оношилжээ. 


ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 300 сая төгрөгийн өртөгтэй нийлүүлэгдсэн дүрс оношилгооны уг аппарат нь 16 зүсэлт буюу 10 мм- 1,25 мм хүртэлх нарийвчлалтайгаар хүний биеийн хамгийн жижиг эсүүдийг харж оношилдог аж.

Төлбөрийн хувьд одоогоор даатгалаар зохицуулаагүй тул толгой 90 мянган төгрөг, цээж 120 мянган төгрөг, хэвлий 150 мянган төгрөгийн төлбөртэй оношилж, хоёр их эмч, хоёр техникчийг сургаж дадлагажуулсан байна.

Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлэг дижитал рентген аппарат, тархины цахилгаан бичлэг, өвчтөний мэдээллийн монитор, 3D эхо, зүрхний бичлэг, нярайн инкубатор зэрэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг эмчилгээ оношилгоонд өдөр тутам ашиглаж байна. 

Холбоотой мэдээ