Нэг сартай хүүхэд цар тахлаар эндсэн анхны тохиолдол бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-02 12:54:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас 3 дугаар сарын 26-нд 500 мянган хүн шинэ коронавирусээр халдварласан гэж мэдээлж байсан бол 6 хоногийн дотор 800 мянга давжээ. Ойрын хугацаанд нэг сая хүн коронавирусээр халдварлаж, нас баралт 50 мянгад хүрэх төлөвтэй байгааг Монгол дахь ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцлов.


ДЭМБ-ын мэдээлснээр, коронавируст халдвар дэлхийн 206 улс орон, бүс нутагт бүртгэгдээд байна.  Шинэ коронавирусээр 827 419 хүн халдварлаж 40 777 хүн нас баржээ. Харин 193 999 хүн эдгэрсэн байна.


Сүүлийн хэдэн хоногт дэлхийн хэмжээнд  “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо хоёр дахин нэмэгджээ. Итали улсад нас баралт хамгийн их буюу 12 хувьтай байгаа бол Испанид 8.6 хувь, АНУ-д 1.3 хувьд хүрчээ.

АНУ-д бага насны хүүхэд “COVID-19” халдварын улмаас нас барсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн аж. Тус улсад 6 долоо хоногтой хүүхэд коронавирусээр нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. АНУ-ын хүн амын 90 хувь нь гэрийн хорионд байгаа бөгөөд 12 мужид гэрээсээ гарахгүй байх хөл хорионы дэглэмийг мөрдүүлж байна.

Түүнчлэн БНХАУ-ын Ухань хотод халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн анхны тохиолдол бүртгэгджээ.

Холбоотой мэдээ