Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2020-04-01 17:47:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

Энэ сарын 5-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 5-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчрээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 5-нд зарим газраар, 6-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

Холбоотой мэдээ