Мал төллөлт 19.5 хувьтай байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-03-31 09:34:35

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнгөрсөн өвөл Сэлэнгэ аймгийн ихэнх суманд цас багатай, харьцангуй дулаан өвөл болсон. Иймээс сумдад энгэр, тал газрын цас хайлж, малын амны ус дутагдах болж, малчид хаваржаандаа бууж эхэлжээ.

Сэлэнгэ аймгийн хувьд хаваржилт, мал төллөлт хэвийн явж байна. Өнөөдрийн байдлаар 788835 хээлтэгч төллөхөөс 149984 толгой мал төллөөд байна. Үүнээс гүү 353, үхэр 4434, хонь 79676, ямаа 65521 төллөж, мал төллөлт 19.5 хувьтай, төл бойжилт 99.8 хувьтай байна. Төлийн хорогдол 319, том малын зүй бус хорогдол 638 байгаа аж. 

Холбоотой мэдээ