Богиносгосон цагаар ажиллах шийдвэрийг хэвээр үлдээлээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-03-30 20:08:06

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ажил эхлэх цагийг өглөө 09.00-өөс хэвээр үлдээх захирамжийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан өнөөдөр гаргалаа.

Ингэснээр ирэх 4-р сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд аймгийн төрийн болон хувийн хэвшлийн албан газар, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын цагийг өглөөний 09.00-өөс эхэлж оройн 17.00 цагт дуусгаж байхаар болсон байна. Мөн байгууллагын ажлын ачаалал, онцлогоос хамаарч жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй ажилтан, 0-12 насны хүүхэдтэй эмэгтэй ажилтныг богиносгосон цагаар ажиллуулах шийдвэрийг хэвээр үлдээлээ. Энэхүү захирамжийг аймгийн хэмжээнд мөрдөж ажиллахыг сум, байгууллагын удирдлагууд, холбогдох албаны хүмүүст даалгалаа.

 

Холбоотой мэдээ