Нам даралтын зуух дэлбэрч хүний амь энджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-29 14:32:59

Төв аймгийн Архуст сумын эмнэлгийн халаалтын нам даралтын зуух дэлбэрснээс хүний амь эндсэн харамсалтай хэрэг урд шөнө гарчээ. 

Тус сумын  эмнэлгийн халдвартын тасагт 3 сартай хүүгээ эмчлүүлж, дэргэд нь сахиж байсан иргэн зуухны дэлбэрэлтээс болж үүссэн нурангад дарагдан нас барсан байна. Нярай хүүг  ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шуурхай хүргэн авчраад эмчилж байна. Архуст сумын эмнэлгийн барилгад өнгөрсөн жил их засвар хийж, халаалтын системийг бүрэн шинэчилсэн боловч ажиллахгүй болсноос нам даралтын зуух ашиглаж байжээ. Гэтэл уг зуух нь дэлбэрчээ. Эмнэлгийн байшинд гэмтэл гарсан тул өвчтөнүүдийг  сургуулийн дотуур байранд  шилжүүлэн хэвтүүлсэн байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ