Зооноз өвчин судлалын төвөөс ариутгал хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-03-27 15:10:32

Хэнтий /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс байгууллага, ААН-үүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил хийж байна.

Үүний дагуу өнөөдөр аймгийн ЗДТГ-ын байранд ариутгал хийлээ. Өнгөрсөн хугацаанд Зооноз өвчин судлалын төв, аймгийн Онцгой байдлын газартай хамтран 39 байгууллагын гаднах орчин, нийтийн эзэмшлийн талбайг ариутгасан байна. Ингэснээр гадаргуун дээрх нян бактерийг устгаж байгаа бөгөөд цаашид мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийснээр аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Тиймээс иргэд, ААН, байгууллагуудыг Зооноз өвчин судлалын төвд хандаж, ариутгал хийлгэхийг уриалав.

Холбоотой мэдээ