Хубэй мужийг хорионоос гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-03-24 16:28:12

БЭЭЖИН. /TASS/. Коронавирусний тархалтын байдал сайжирч байгаатай холбоотойгоор БНХАУ-ын эрх баригчид тус улсын Хубэй мужийн орох, гарах хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг гуравдугаар сарын 25-нд цуцлахаар болжээ.


Бүс нутгийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн хорооноос мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Хубэй мужийн засаг захиргааны төв Ухань хотын хязгаарлалтыг дөрөвдүгээр сард цуцална.


“Гуравдугаар сарын 25-ны 00:00 цагаас эхлэн Хубэй мужид Ухань хотоос бусад нутгуудын авто замын хязгаарлалтыг цуцалж, орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сэргээнэ. Хубэй мужаас гарч буй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн код /"зяньканьма", хүний хөдөлгөөнд тулгуурлан халдвар авах эрсдэлийг үнэлэх программ/ дээр үндэслэн шилжилт хөдөлгөөн хийх боломжтой" гэж мэдэгдэлд дурджээ.


Ухань хот болон Хубэй мужид нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ