Цагааннуурын боомтоор зорчигч нэвтрүүлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
192@montsame.mn
2020-03-23 18:40:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагааннуурын боомтоор өнөөдөр ОХУ-аас Монголын 13 оюутан орж иржээ. Тэдгээр оюутныг нэвтрүүлээд тус боомтоор зорчигч авахгүй болохыг Гаалийн ерөнхий газар, хил хамгаалалтын албанаас мэдэгдсэн байна. 

Тус боомтоор орж ирж буй иргэдийн тоо сүүлийн өдрүүдэд нэмэгджээ. Үүнийг журамлахын тулд боомтоор орж ирэх, зорчих хөдөлгөөнийг 3 дугаар сарын 23-ны буюу өнөөдрийн 21.00 цагаас хойш хаах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм. Харин ачаа тээвэр хэвийн явагдах юм. 


Холбоотой мэдээ