Нөөцийн махыг ирэх сарын дундуур худалдаанд гаргана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-03-23 13:32:46

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд махны үнэ эрс нэмэгдсэнээс шалтгаалан иргэдийн дунд нөөцийн махны хүлээлт үүсч байна.

Өнгөрөгч намар аймгаас 30 гаруй, Арвайхээрээс 10 гаруй тонн мах нөөцөлсөн бөгөөд ирэх 4 дүгээр сарын дунд үеэс худалдаанд гаргах юм. Үнийн хувьд 5500 төгрөгөөс илүү гаргахгүй гэх бодлого баримталж байгаа ба жижиглэсэн хэмжээгээр баг бүрт нэг дэлгүүрээр худалдана хэмээн Арвайхээр сумын Засаг даргын орлогч Ц.Хоролсүрэн хэллээ.

Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад махны үнэ 1-2 мянгаар нэмэгдсэн хэмээн иргэд хэлж байв. Одоогоор аймгийн төв захад үхрийн мах нэг килограмм нь 12 мянга, хонины мах 7-8 мянга,  ямааны мах 6 мянган төгрөгийн үнэтэй байна.

Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас малчид мал, мах авчирч борлуулах явдал хумигдсан бөгөөд махны худалдаачид намар нөөцөлсөн махаа худалдаалж байгаа аж.

Холбоотой мэдээ