Ан амьтанд өвс, тэжээл тавьж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-03-23 10:18:15

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Дашинчилэн суманд цас их унаж цагаан зудтай байсан учир аргаль, буга зэрэг ан амьтныг хамгаалах зорилгоор өвс тэжээл тавьж өгчээ.

- Хараат, Лах багийн нутаг Их овоо, Могой, Өрхтий, Шандны ам зэрэг газарт  30 боодол өвс, тэжээл, хужир шүү тус бүр 6 шуудайг тавьж биотeхникийн арга хэмжээ авсан. Нийтдээ 477,0 мянган төгрөг зарцуулсан гэж тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Сансар ярилаа.

Ан амьтанд нийтдээ 27 цэгт өвс, тэжээл тавьсан бөгөөд энэ нутагт 30 орчим буга идээшилж байгаа аж.

Холбоотой мэдээ