Галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Энэ сарын 23-наас Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд зорчигч тээврийн галт тэрэг 18.35 минутаас хөдөлнө.
Улсын хэмжээнд онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор
ийнхүү цагийн хуваарийг нь өөрчилсөн байна. Эрдэнэтээс 18.35 минутад хөдөлсөн
галт тэрэг маргааш өглөөний 06.00 цагт Улаанбаатарт очно. Өмнө нь 20.45
минутаас Эрдэнэтээс хөдөлдөг байсан юм.
Харин Улаанбаатараас Эрдэнэтийн чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарь хуучнаараа буюу
20.35 минутаас хөдөлж маргааш өглөөнийхөө 07.45 минутад ирнэ.