Төвийн болон зүүн аймгуудын баруун хойгуур дуу цахилгаантай бороо орно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-06-17 08:46:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.


Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр +17-+22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31-+36 градус, Дорнод-Дарьгангын тал нутгаар +25-+30 градус, бусад нутгаар +20-+25 градус дулаан байна.


Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

Холбоотой мэдээ