Хүний хөгжлийн ордон ашиглалтад орлоо

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-03-21 19:07:00

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төвд Хүний хөгжлийн ордонг барьж ашиглалтад орууллаа. Энэхүү Хүний хөгжлийн ордонд аймгийн ХХҮГ, ХБИ-дэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, залуучуудын хөгжлийг дэмжих “Старт-ап” төв байрлаж, тохь тухтай орчинд ажиллаж байна.

Үүднээс нь эхлээд стандарт налуу замтай, халтирдаггүй шалтай, ХБИ, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хүндэтгэх шалтгаантай хүмүүст зориулсан цахилгаан шат, ариун цэврийн зориулалтын өрөө, энгийн иргэд болон ХБИ бүх төрлийн спортоор хичээллэх, бэлтгэл хангах зориулалттай спорт заалтайгаар барьж босгосон нь олон нийтээс талархаж хүлээж байгаа юм.

Хүний хөгжлийн ордныг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын санаачилгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Сүхжин” ХХК барьж босгожээ. 

Холбоотой мэдээ