Онцгой комисст иргэд, ААНБ-аас хандив өргөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-20 10:30:21

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Увс аймгийн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, сумдын зүгээс аймгийн Онцгой комисст хандив өргөсөөр байна.

Сүүлийн хоёр өдрийн байдлаар Увс аймгийн 1997 оны төгсөлтийнхөн 2 сая 650 мянган төгрөг, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК 1,5 сая төгрөг, Цахилгаан түгээх сүлжээ ХХК 1,5 сая төгрөг, “Ойрад” театрын хамт олон 1 сая 35 мянган төгрөг тус тус хандивласан байна. Мөн Аймгийн музей 500 мянга, Холбооны газар 350 мянга 500 төгрөг, “Тоосгон уул” компани 2 сая төгрөг, “Эрдэнэ дэглий” компани 500 мянган төгрөг, “Увс АЗЗА” ТӨХК 1 сая төгрөг, Наранбуянт хийдийн хамба лам Б.Батбуян 100 мянган төгрөг 10 хонь, “Мөнхжим өргөө” компани 2 сая төгрөг тус тус хандивлаад байна.

Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хандив өргөсөн дээрх хүмүүст аймгийн удирдлагууд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ