Ноолуурын үнэ өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-04-28 17:45:43

Дөрөвдүгээр сарын 27-ны  өдрийн Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээгээр тус аймагт   ноолуурын үнэ өссөн дүнтэй байна.

Өнгөрөгч гуравдугаар сард цагаан, бороос шалтгаалж нэг кг ноолуурын үнэ 43000 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дөрөвдүгээр сарын 27-ны байдлаар  60 мянган төгрөгийн үнэд хүрсэн аж.

Малчдын амьжиргааг залгуулдаг ноолуурыг “Говь” компани тус аймгийн Дэлгэрэх сумаас боломжийн үнээр худалдан авсан  нь  хөдөөгийнхний  орлогын эх үүсвэрт  ихээхэн нэмэр болсон аж.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ