Иргэдийг амны хаалтаар хангах аяныг эхлүүлжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-03-18 14:16:44

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Онцгой комисст иргэд болон аж ахуйн нэгж, ТББ-уудаас хандив өгсөөр байна. Б.Төмөрбат даргатай "Буянт хотхон" УТҮГ-ын алба хаагчид нэг өдрийн цалин буюу 276.000 төгрөгийг аймгийн Онцгой комисст хандивлав. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн санаачилгаар орон нутагт үйл ажиллагаа явуулдаг оёдлын үйлдвэрүүдтэй хамтран 1000 ширхэг амны хаалт оёж Онцгой комисст гардуулан өглөө.

Үүнээс гадна BIG төв нь "Тогтвортой хөгжил-Тогтвортой үйлдвэрлэл" хөтөлбөрийн хүрээнд дотоодын үйлдвэрлэл эрхлэгчидтэй хамтран 3000 ширхэг амны хаалт үйлдвэрлэж ард иргэдийг амны хаалтаар хангах аяныг эхлүүлжээ. Мөн “Их говийн тэнгэрлэг залуус 98” холбооныхон коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг үзүүлж, аймгийн Онцгой комисст 2.500.000 төгрөгийг хандивлав. 

Холбоотой мэдээ