ХУД нийтийн эзэмшлийн талбайнуудаа халдваргүйжүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр дүүргийн 1, 2, 3, 15, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдваргүйжүүлэх ажил хийлээ.
Шинэ коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, урин дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн 45 052 м/кв талбайг, гэр хорооллын айл өрхүүдийн бохирын цооног, нүхэн жорлонг ариутган, халдваргүйжүүлэх ажлыг ийнхүү эхлүүлээд байна.
Мөн үерт өртөж хөрсний бохирдол ихээр үүссэн далан, суваг шуудууг халдваргүйжүүлэхээр болжээ.