Улаангом политехник коллежийн хамт олон нэг өдрийн цалингаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-03-13 20:17:58

Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгож Улаангом Политехник коллежийн хамт олон нэг өдрийн цалин болох 4 сая 257 мянган төгрөгийг 150 ширхэг амны хаалтны хамт аймгийн Онцгой комисст өнөөдөр гардуулан өглөө.

Үүнээс гадна аймгийн ИТХ-ын төлөөлөгчид 3 сая 900 мянган төгрөг, "Хишигт тэрмис” ХХК-ийн захирал Ж.Нямаа, Д.Алтантуяа нарын зүгээс 1,5 сая төгрөг, “Улаангом Дулааны 2-р Станц" ТӨХК-ийн хамт олон 900 мянган төгрөг, "НББЭ" ХХК-ийн хамт олон 500 мянган төгрөгийг тус тус аймгийн Онцгой комисст хандивлалаа.

Тэрчлэн, "Бохч-од” ХХК-ийн захирал Б.Ганжуур 500 мянган төгрөг, аймгийн ИТХ-ын Ажлын албаны хамт олон нэг өдрийн цалин болох 410 мянган төгрөг, Увс аймагт үйл ажиллагаа явуулдаг Христ итгэлт чуулгануудын Хамтын ажиллагааны багаас 447 мянган төгрөгийн үнэ бүхий гар ариутгалын эд зүйлсийг 400 мянган төгрөгийн хамт аймгийн Онцгой комисст өнөөдөр хүлээлгэн өглөө.

Мөн Улаангом сумын 7-р цэцэрлэгийн хамт олон 500 ширхэг амны хаалт оёж, 200 ширхэгийг нь цэцэрлэгийнхээ нөөцөд авч, үлдсэнийг нь аймгийн Онцгой комисст хандивласан байна.

Холбоотой мэдээ