“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төсөл” Баянхонгорт хэрэгжинэ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-03-13 19:37:48
Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчдын захиалгын дагуу Баянхонгор аймгийн Политехник коллеж барилга, үйлчилгээний чиглэлээр төрөлжин хөгжих бодлого боловсруулан ажиллаж байна.
Тус сургууль Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих төсөл”-д хамрагдах 15 сургуулийн нэгээр шалгарчээ. Энэ хүрээнд Авто машины засварчин, Барилгын засал чимэглэлчин мэргэжлээр тус төсөлд хамрагдаж байгаа аж.
Авто машин засвар ашиглалт мэргэжлийн ангийн дадлагын барилга байгууламж барих, тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлэх, барилгын засал чимэглэлийн дадлагын газрыг “Эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц хуурай хийц”-ээр шинэчлэн засварлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслээр хангахад нийт 900 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт энэ онд хийхээр болсон байна.
Тэгвэл одоогийн байдлаар Авто машины засвар ашиглалт мэргэжлийн 237 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг "Интер сайнс" ХХК-аас нийлүүлээд байгаа юм байна.
Холбоотой мэдээ