ЗТХЯ-ны ажилтнууд "COVID19"-өөс урьдчилан сэргийлэх ажилд хандив өргөлөө

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-13 17:33:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж Зам, тээврийн хөгжлийн яамны ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалингаа өнөөдөр хандивлалаа. 


Тус яамны ажилчид нийт долоон сая төгрөг цуглуулснаас Улаанбаатар төмөр замын эмнэлэгт шаардлагатай ариутгалын хэрэгслийг авч, үлдсэн 3.5 сая төгрөгийг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөв. 


Мөн “Монголын тээвэр нэгдэл” ХХК болон “Үндэсний тээврийн корпорац” ХХК-иас нийт 10 сая төгрөг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газар мэдээллээ.

Холбоотой мэдээ