Улаанбаатараас урагш чиглэсэн замд шуургатай байна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-03-11 12:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар-Хөшигийн хөндий-Мандалговь-Даланзадгадын автозамын уулзвар нутагт явган шуургатай байна.

А40 дугаартай дээрх чиглэлийн автозамын уулзвар хэсэгт өнөөдөр 09.00-12.00  цагийн байдлаар явган шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Тиймээс орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг АТҮТ, ТЦА-наас анхааруулж байна.

Түүнчлэн Төв аймгийн Эрдэнэ сумын чиглэлийн зам, Баян даваа орчимд яг одоо авто замын гадаргуу цас ихтэй, халтиргаа, гулгаа үүсээд байна. 


Өнөөдөр, 3 дугаар сарын 11-нд ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга  шуурна.


Холбоотой мэдээ